2022.04.13
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ж.Батжаргал: Саарал усны хоолойг ариутгал татуургын систем рүү нь холбох нэн шаардлагатай

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Орон нутгийн байгууллагууд сайн ажиллаж байж бодитой үр дүнтэй мэдээ гарна. Ус ашиглагчдын судалгааг бүрэн гаргах, тэдэнтэй гэрээ хийх, мэдээлэл нь нэгдсэн системд бүртгэлтэй байх ёстой. Үүн дотроос ус бохирдуулах магадлалтай газруудыг ялгаж байж уг нь энэ хуулийн үзэл санаа гарч ирэх байсан. 3 жилийн дүнгээр 821.4 сая төгрөг улсын төсөвт орсон юм байна.

Уг хууль нь ус бохирдуулахгүй байх, хариуцлагын тогтолцоог чангатгах, ус бохирдуулсан газруудтай төлбөрийн хариуцлага тооцож, соёлыг нь нэмэгдүүлэх зорилготой. 

Бохирдлын зэрэглэл, цэвэршүүлэлтийн стандартыг газар дээр нь тогтоодог чадамжаа сайжруулах шаардлагатай. Зөөврийн лабораторийн хүчин чадал хэр байгааг тодорхой болгомоор байна. Түүнчлэн хуулийн ямар зүйл заалтад сайжруулах ёстой боловсронгуй болгох вэ гэдгийг үнэлэх ёстой.

Цэвэршүүлсэн усыг юунд ашиглах вэ гэдгийг тодорхой болгомоор харагдана. Шинэ хот байгуулах гэж байгаа бол шугам сүлжээг нь 5 системтэй болгох шаардлагатай. Саарал усыг ариутгал татуургын систем рүү нь холбох нэн шаардлагатай байна. Зураглал тооцоолол байна уу?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ