МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Хууль, эрх зүй

Б.Баярсайхан: Согтуугаар жолоо барих зөрчлийн санкцийг бууруулсанд харамсаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Юуны өмнө 2022 оны 04-р сарын 05-нд архидалттай тэмцэх асуудлаар зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүд, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлж байна. Яагаад талархал илэрхийлж байгаа вэ гэхээр өнөөдөр хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихийн 3.1 дэх хэсэгт Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгодог хуулийг өөрчлөх, 400 нэгжээр торгодог шийтгэлийг хасаж, зөвхөн нэг жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна гэж оруулсан байна. Яагаад энэ санкцийг бууруулж оруулж ирж байгаа юм бэ?

Сүүлийн 10 жилийн хугацаанд 375,000 буюу нийт жолоочийн 26%, үүнийг жолоочынхоо тоонд хувааж авч үзвэл 4 хүн тутмын 1 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн статистик байна. Тиймээс энэхүү хуулийн хүрээнд санкцийг бууруулах биш, харин ч чангатгаж, зам тээврийн ослоор нас барж байгаа хүүхэд, хүмүүсийг ослоос хамгаалахад анхаараач гэсэн саналыг дэвшүүлж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ