2022.04.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Малчдад чиглэсэн бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, дайн байлдаан гээд нөхцөл, байдал хүнд байгаа ийм цаг үед энэ хууль орж ирж байгааг дэмжиж байна. Нефть бүтээгдэхүүний үнэ 2024 он хүртэл өсөх юм байна. Нефтийг валютээр авна, Үүн дээр тооцоо судалгаа хийсэн үү.ОХУ найрсаг бус улс руу нефтийн бүтээгдэхүүнээ рублиэр хийнэ гэсэн. Манай улс ОХУ-тайрублийн SWOT хэлцэл хийх үү. 2012-2016 онд АН Шударга ёс эвсэл засгийн эрх барьж байсан. Тэр үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргасан.

Өнөөдрийн яригдаж байгаа Хөгжлийн банкны чанаргүй 1,8 ихнаяд чанаргүй зээлээс хавьгүй их мөнгө болох 4 ихнаяд төгрөг гаргаж, аж ахуй нэгжүүдэд тараасан. Үүний үр дүнг гаргасан уу. Аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Малчдад чиглэсэн ямар дэмжлэг байгаа вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ