Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
2022.04.04
Гадаад харилцаа

Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд болж дараах гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нэгдсэн Үндэстний байгууллагын Онцгой байдлын тусламжийн төв сангаас тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид Монгол Улсын Засгийн газраас хандивлах 200.000 америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад Б.Жавхланд зөвшөөрлөө.
·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ