МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Т.Энхтүвшин: УИХ-аас хяналт шалгалтын байгууллагуудад чиглэл өгөх нь үр дүнтэй

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Миний хувьд ийм богино хэмжээний хууль шаардлагагүй гэж үзэж байна. Учир тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа.

Хоёрдугаарт, байцаагчдынхаа ёс суртахуун, харилцааны асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Аль болохоор торгодог шийтгэдэг бус зөвлөн тусалдаг, сануулга өгдөг байвал зүгээр. Энэ асуудлыг заавал хуулийн хүрээнд хэлэлцэх шаардлага байхгүй.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай гэчихээд яг ямар төрлийг зогсоох гэж байгаа нь тодорхойгүй байна. Хэдхэн хүний эрх ашгийг бодоод нийт ард иргэдээ хохироох эрсдэл гарч магадгүй. Төрийн өмчийн ашиглалт, зарцуулалттай холбоотой асуудал алдагдах вий гэж бодож байна. Энэ хууль гараад ямар нэг эрсдэл тулгарвал хяналт шалгалтын байгууллага хариуцлага хүлээх үү?

Зарим хяналтыг зогсооно гэж байна. Хяналт зогсоосон тохиолдолд бүтэц орон тоонд нь өөрчлөлт орох уу?

УИХ-аас төрийн хяналт шалгалтын байгууллагууддаа чиглэл өгөөд явбал илүү үр дүнтэй.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ