МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Булгантуяа: Хөнгөлөлттэй зээлийн зориулалтыг өөрчлөөд, зээлийн хэлэлцээрийг нь дэмжих нь зүйтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг батлахад энэ оны ДНБ-ний хэмжээг 67,2 хувиар баталсан, энэ хэмжээндээ барьж байгаа.Ер нь дараа онд авах зээл тусламжийг 2 жил судалж, төлөвлөдөг. Иймд 2018 онд тусгагдсан. Манай ЭЗБХ, ХХААБОБХ-ноос чиглэл өгөөд Төсвийн удирдах хороон дээр зарим нэг зүйл дээр нь өөрчлөлт оруулж болно гэсэн чиглэл өгч болно. Арайхийж боловсруулсан энэ зээлийг буцаая гэхэд амархан. Иймд төслийг тусгай шаардлагад нийцүүлэн батлаад явах хэрэгтэй, харин хашаа барина гэх асуудлын эсрэг байр суурьтай байна 

ШИНЭ МЭДЭЭ