МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Сүүлийн үед мэдээллийн дайн газар авч байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төсөлд дурдсанаар төрийн болон төрийн бус байгууллагууд мөн иргэд мэдээлэл солилцоход олгогдож буй мэдээлэл дахин олгогдохгүй бөгөөд үнэн зөв байх, эх сурвалжийн мэдээлэл нууцлалтай, цахим хэлбэрээр байна хэмээн тусгагджээ. Аюулгүй байдлаа хэр зэрэг хангаж байгаа вэ?

Үүгээр дамжуулаад сүүлийн үед мэдээллийн дайн газар аваад буй. Хуурамч хаягаар хор уршигтай контент бүтээж, худал мэдээлэл цацаж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Тиймээс нэг хүн нэг интернет хаягтай байх зарчмаар үүнийг хийхэд хэр тохирох вэ?

Шүүхийн шийдвэр, тоон гарын үсэг, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой оршин суугаа хаяг, эрүүл мэндийн зэрэг мэдээлэл бусадтайгаа хэр уялдах вэ?

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмж тодрууллаа.

Б.Энх-Амгалан: Иргэний бүх мэдээллийг нэгтгэж мэдээллийн нэгдсэн системд байрлуулах нь цахим халдлагад өртөх өндөр эрсдлийг үүсгэнэ

ШИНЭ МЭДЭЭ