МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллалаа
2022.03.01
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллалаа

Долоо хоногийн турш Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тухайлбал, 1,2,3,7,9,10,11,12,17,19,20,21,22,23,24,27,28-р хорооны нийт 4000 гаруй иргэнтэй уулзаж бичгээр болон цахимаар нийт 10000 гаруй санал хүсэлт хүлээн авлаа.

  • Иргэдийн ирүүлсэн хүсэлтээс хамгийн их хөндөгдсөн буюу Гэр хороолын дахин төлөвлөлт, СӨХ-тэй холбоотой асуудлыг хөндөж шаардлагатай хуулийн төслийг ирэх хаврын чуулганд боловсруулж өргөн барина. Ялангуяа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд бид шуурхайлан орох шаардлагатай байна. 2012 оноос хойш эхэлсэн энэ ажил Баянзүрх дүүрэг гэлтгүй Улаанбаатар хотын хэмжээнд зогсонги байдалтай байгаа нь үнэн. Учир нь иргэн-төр-ААНүүдийн уялдаа холбоог хангасан шаардлагатай хууль эрх зүйн орчин байхгүйгээс болж байна.
  • Тиймээс эхний ээлжинд 3 дугаар сардаа багтаан Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, хохирсон иргэн, барилга барьж хийж хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага, холбогдох яам, нийслэл, дүүргийн удирдлага төлөөллүүдийн дунд олон удаагийн хэлэлцүүлэг хийнэ.
  • Харин газар, авто зам, өрхийн эмнэлэг, гэрэлтүүлэг, камержуулалт, цэцэрлэг, сургуультай холбоотой ажлуудыг Засгийн газар, Нийслэл, дүүргийн бүх шатанд хамтарч шийдвэрлэх, шаардлагатай төсвийг ирэх жилийн төсөвт суулгах зэрэг ажлуудыг хийх болно.

Дүүргээс сонгогдсон гишүүд бид дараагийн уулзалтаа ирэх долдугаар сараас есөн сарын хооронд хийхээр төлөвлөсөн. Иргэн бүрийн хүргүүлсэн санал хүсэлтийг тодорхой хэмжээнд ажил хэрэг болгоод эргээд уулзах болно.

ШИНЭ МЭДЭЭ