2022 онд аймгуудын төрийн үйлчилгээг цахимжуулна
2022.02.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

2022 онд аймгуудын төрийн үйлчилгээг цахимжуулна

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, Цахим хөгжил, холбоо харилцааны яамнаас 2022 онд орон нутагт хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өглөө.

2022 онд Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах, хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх, өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох,  гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх, шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөөд байна.

Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд найман аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх  зэрэг үйл ажилагааг зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ