МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдэн төгрөгийн зардлыг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ы гишүүн Б.Энх-Амгалан: 

Усан бар жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх гэж байгаад баяртай байна.Сүүлийн үед сэтгэл баясгаж, сонор мялаасан мэдээллийг Засгийн газар дуулгаж байгаад талархаж байгаа.

Нэг, нийт хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Хоёрт, ямар эх үүсвэрээс гаргах вэ?,гурав,цаашдаа тэтгэврийн зөрүү арилгахад энэ арга хэмжээ сөрөг нөлөө үзүүлэх үү? дөрөв,Эдийн засгийн сөрөг нөлөөллөө харсан уу?

Ерөнхий сайдаас асууя. Хөгжлийн банк 1,7 ихнаяд төгрөгийн чанаргүй зээлтэй юм байна. 850 тэрбум төгрөг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Өрөө төлөхгүй байж 6 жил шүүхээр явсан компани байна. Энэ өр төлөгдөхгүй бол Засгийн газарт өр болж очно гэсэн мэдээлэл байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх гол субъект энд ямар байр суурьтай байна вэ? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ