МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ё.Баатарбилэг: Тэтгэврийн нэмэгдлийн орлого бүрдүүлэлтэд онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орлогод нөлөөлөх үү

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Өнгөрсөн төсөв хэлэлцэж байхад ч тэтгэвэр нэмнэ гэж ярьж байсан. Харин Ерөнхийлөгч санаачлаад Засгийн газар шийдвэр гаргаад орж ирж байгаа асуудал дээр гишүүд явган хэрүүл хийх шаардлага байхгүй. Миний ойлгож байгаагаар Засгийн газарт шинэ боломж нээгдээд Оюутолгойн бүтээн байгуулалт нээгдэж боломж гарч ирж байна.

Оюутолгойн асуудлаа булаацалдаад гэмт хэрэгтэн нөхдүүд гавьяа байгуулсан мэт мэдээлэл явж байна. Үнэндээ энэ засгийн газрын ажлын үр дүн. Сангийн сайдаас тодруулах зүйл байна.Онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн төсвөөс хасагдсан зүйл ороогүй биз дээ.

Гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ