Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаагүй
2022.01.27
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаагүй

"Хөгжлийн банк" чанаргүй зээлдэгчдийн улмаас дампуурлын эрмэгт ирээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Тиймээс уг асуудлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Хөгжлийн банк дампуурлын эрмэгт ирчихлээ. Мэдээж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд таниас уг асуудлыг асуух нь зөв байх?

-Би 2019 оны 6 сараас 12 дугаар сар хүртэл, нийт 6 сарын хугацаанд ажилласан. Намайг анх ажил авахад л байсан муу зээлдэгчийн жагсаалт одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайн үед Засгийн газраас зээлийн чанарт анхаар, банкны засаглалыг сайжруулах, дүрэм журмыг шинэчлэх гол чиглэлүүдийг өгч байсан. Тиймээс би өөрийн ажилласан 6 сарын хугацаанд прокурор, хууль хяналтын байгууллагатай хамтарч, зээл төлөгдөхгүй байгаа асуудлыг төлүүлэх ажлыг эхлүүлж байсан. 2019 онд уг ажлыг эхлүүлээд явсан. Одоо 2022 он гарчихаж. Ерөөсөө үр дүн гараагүй байна.

-Хөгжлийн банкнаас муу зээлдэгч буюу чанаргүй 26 ААН нэрсийг зарласан. Үүний 3 нь таны үед олгогдсон гэх мэдээлэл байна?

Би Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан 6 сарын хугацаандаа зээл олгоогүй.

Хөгжлийн банкнаас мэдээлсэн 26 ААН-ийн чанаргүй зээлийн 23 нь намайг захирлаар томилогдохоос өмнө олгогдсон, 3-нх нь хүсэлт ирчихсэн, судлагдаад явж байсан. Ингээд намайг ажлаа өгсний дараа зээл нь олгогдсон юм билээ. Тэр зээл нь одоо төлөгдөөгүй явж байна аа гэдэг нь тухайн ААН-үүдийн асуудал. Намайг холбоод харлуулж дайраад байдаг тэр компанийн зээл нь намайг ажлаа хүлээж авахаас өмнө хүсэлтээ өгөөд намайг ажлаа хүлээлгэж өгсөний дараа ологогдсон байдаг юм. Тэрийг мушгиж гуйвуулаад нэр холбож байгаа нь улс төрийн явуургүй арга л гэж хэлье даа.

-Ер нь зээл олгоход ямар шаардлага шалгуур байдаг юм бэ. Зээлийг ямар хүмүүс олгодог юм бол?

-Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг. Намайг энэ зээлийн асуудалтай холбоод, сүүлдээ намайг өөрөө авсан мэтээр хүмүүс яриад байдаг. Би дахин хэлье. Нэг ч зээл олгоогүй.

Одоо Хөгжлийн банк үйл ажиллагаагаа асуудалгүй үргэжлүүлэхийн тулд дээрх чанаргүй зээл авсан бүр компаниудын зээлийг төлүүлэх хэрэгтэй. Тэгэж байж тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0079
Controller Execution Time ( User Module / Page )  0.3879
Total Execution Time  0.3959
  GET DATA  
$_GET['id']   11133
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,715,040 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/80832
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11133' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11133' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11133 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11133'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11133' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11133 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11133' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '80832' 
0.3672   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11133 OR `map`.`user_id` = 11133) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)