Н.Наранцэцэг: Иргэний бүртгэлийн дугаартай байна гээд регистрийн дугаарыг халахгүй
2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Наранцэцэг: Иргэний бүртгэлийн дугаартай байна гээд регистрийн дугаарыг халахгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Иргэний бүртгэлийн дугаар хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн үү, энэ дугаар ямар ач холбогдолтой вэ?

Манай улс 2010 оноос эхлэн иргэний шинэчилсэн бүртгэл хийж, Монгол Улс болон хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүртгэлд бүрэн хамруулсан. Энэ үеэс эхлэн иргэний бүртгэлийн дугаарыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгож, Монгол Улсын нийт иргэн иргэний бүртгэлийн дугаартай болсон. Иргэний бүртгэлийн дугаар нь дугаар давхардахгүй, өөрчлөгдөхгүй ба хувь хүний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүйгээрээ онцлог.

Бид иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Тухайлбал, саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай /цахим хуудсанд байрлуулсан/ танилцахдаа иргэний бүртгэлийн дугаараар ашиглах боломж бүрдүүлсэн. Мөн татвар төлөгчийн бүртгэлд ашиглаж байна.

-Үсэг орсон уу, хэдэн оронтой дугаар вэ?

Иргэний бүртгэлийн дугаар бол үсэг агуулаагүй иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгож байгаа үл давхардах 12 оронтой тоо юм.

-Хэдий хугацаатай вэ, хэдэн жилийн дараа өөрчлөгдөх үү?

Иргэний бүртгэлийн дугаарыг Монгол Улсын иргэнд нэг л удаа олгоно. Иргэний бүртгэлийн дугаар өөрчлөгдөхгүй, давхардахгүй. Харин иргэний регистрийн дугаарыг солих, өөрчлөх тохиолдол байдаг. Жишээлбэл, иргэн шүүхээр нас тогтоолгосон, иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн мэдээлэл зөрүүтэй, иргэн хүйс өөрчлөгдсөний бүртгэлд бүртгүүлсэн бол регистрийн дугаарыг холбогдох этгээдийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгож, өөрчилж олгодог. Харин иргэний бүртгэлийн дугаарыг дээрх шалтгаан болон өөр ямар нэг шалтгаанаар өөрчлөх боломжгүй.

-Иргэний бүртгэлийн дугаарыг иргэдэд хэрхэн олгох вэ?

Монгол Улсын иргэн бүр иргэний бүртгэлийн дугаартай. Одоо энэ дугаарыг хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх асуудал л яригдаж байна.

-Иргэд дугаараа хаанаас мэдэх боломжтой вэ?

Иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэхийн ар талд байдаг QR кодыг уншуулан мэдэх боломжтой. Харин 0-16 хүртэлх насны хүүхдийн иргэний бүртгэлийн дугаарыг түүний төрсөн эцэг, эх төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-mongolia.mn-ээр дамжуулан мэдэх боломжтой.

-Иргэний бүртгэлийн дугаартай болохоор регистрийн дугаарыг халах уу?

Иргэний бүртгэлийн дугаартай байна гээд иргэний регистрийн дугаарыг халахгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай байхаар тодорхойлсон. Нээлттэй хаалттайгаас бусад мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлөөр олгодог. Гэтэл иргэний регистрийн дугаар нь тус хуулиар хувь хүний хязгаартай мэдээлэл. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, хүйс болон оршин сууж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийг агуулж иргэний үнэмлэхэд ил харагдах байдлаар бичигдсэн байдаг.

Иймээс цаашид тухайн иргэний мэдээллийг нууцлах, хувь хүний мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүднээс хувь хүний хязгаартай мэдээлэл агуулж байгаа регистрийн дугаарыг биш, харин иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд түлхүү нэвтрүүлж, төрийн байгууллага болон бусад байгууллага өөр хоорондоо мэдээлэл солилцоход ашиглана гэж ойлгох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0091
Controller Execution Time ( User Module / Page )  0.3953
Total Execution Time  0.4045
  GET DATA  
$_GET['id']   11194
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,709,000 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/80614
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11194 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11194'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11194' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11194 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '80614' 
0.3734   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11194 OR `map`.`user_id` = 11194) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)