2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ч.Ундрам: Хуулийн төслийн нэр томъёоллын хувьд эргэлзээтэй зүйл байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Хуульчийн эрх зүйн байдлын хуультай хэр уялдуулсан бэ? Тус хуульд хуульчид нь нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Тэдгээр хуульчийг хамруулах боломж бий юу?
Нэр томъёоллын хувьд эргэлзээтэй зүйл байна. Хуучин төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль гэж байсан. Гэтэл эл хуулийн төслийн нэр нь төлбөртэй болон төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх юм шиг ойлгогдож байна. Хуулийн төслийг хэлэлцэж байхдаа хуулийн нэршлийг зорилго, зохицуулж буй асуудалтай уялдуулан өгөх нь зүйтэй.
2016 онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүнд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрх, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлж, захиргааны хэргийг шүүхэд ТББ-ууд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шинэ заалт оруулсан. Нийтийн эрх ашгийн төлөөх ТББ-уудад хууль зүйн туслалцаа үнэгүй үзүүлээд явах нь зөв гэж бодож байна. Үүнийг эл хуульд тусгах боломж бий юу?
Түүний асуултад ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандорж хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28