Төв аймагт Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг боллоо
2021.12.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төв аймагт Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, дэд ажлын хэсгийн гишүүд, БШУЯ-ны удирдлага, аймаг орон нутгийн удирдлагууд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгийг Төв аймагт амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, багш, эцэг эхийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай, Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалтай танилцан, санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлгийн дараа орчин цагийн боловсролын түүхт ойг тохиолдуулан гаргасан “Төв аймгийн гэгээрэл, боловсролын түүх” номын нээлт болсон аж. Эл номыг Гавьяат багш З.Намнансүрэн, ахмад багш З.Гончигсүрэн, АБТА Ч.Цэцгээ нар хамтран 1923-2021 он хүртэлх Төв аймгийн боловсролын салбарын түүхэн товчоог өгүүлсэн бүтээл туурвисан нь энэ юм.

Мөн энэ үеэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Музей, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамтран боловсролын салбарын түүхэн замналыг харуулсан “Боловсрол-100” үзэсгэлэнг дэлгэж, нийтийн хүртээл болгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ