Төв аймагт улсын төсвийн хөрөнгөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
2021.11.12
Барилга, Хот байгуулалт

Төв аймагт улсын төсвийн хөрөнгөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсөв баталсан. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт хийгдэх нийт 37 төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 91.0 гаруй тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төсөвт тусгуулжээ. Үүнээс 20 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр болж байна.

Тухайлбал, Боловсролын салбарт:

  • Зуунмод суманд 160 ортой Дотуур байрны барилга
  • Бүрэн суманд 160 ортой Дотуур байрны барилга
  • Жаргалант суманд 150 ортой Цэцэрлэгийн барилга
  • Аймгийн Боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх

Эрүүл мэндийн салбарт:

  • Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга
  • Аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх

Зам, тээврийн салбарт:

  • Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам
  • Аргалант сумын төв хүртэлх 7.1 км хатуу хучилттай авто зам
  • Борнуур сумын Дуган хад ам хүртэлх 8.5 км хатуу хучилттай авто зам
  • Алтанбулаг суманд Туул голын хойд болон дунд салаан дээрх төмөр бетон гүүрийн барилга
  • Мөнгөнморьт суманд Хэрлэн голын гүүрийн зураг төсөв

Хөдөө аж ахуйн салбарт:

  • Аймгийн хэмжээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийг хэрэгжүүлэх

Хууль, хяналтын салбарт:

  • Мэргэжлийн хяналтын газрын барилгын засвар
  • ШШГГ-ын Нэг цэгийн үйлчилгээ бүхий төв

Барилга, хот байгуулалтын салбарт:

  • Зуунмод хотод 2140 айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх "Орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ"
  • Баянчандмань, Борнуур, Сэргэлэн, Эрдэнэ сумдад "Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, тохижилт"
  • “Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтэц” төсөл

  • Зуунмод хотод Дулааны станцын халаалтын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хэсгийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл
  • Шинэ нисэх-Зуунмод хотыг холбох 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/10 дэд станц

Эдгээр төсөл, арга хэмжээнүүд нь аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасган, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэгдсэн бөгөөд Төв сайхан нутгаа "Хөгжлийн төв" болгон хөгжүүлэх үндсэн зорилтоо хэрэгжүүлэх суурь үр дүн болох юм гэдгийг Ж.Батжаргал гишүүн онцолж байлаа.  

ШИНЭ МЭДЭЭ