2021.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Хариуцсан яам тэтгэврийн шинэчлэлийн талаар ямар ажил хийх гэж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь нийтээр нь тэтгэврийг нэмэх тал дээр яам ямар бодлого гаргаж ажиллаж байна вэ? Тэтгэврийн ялгаатай байдлыг яаж шийдэх вэ? Хэнтий аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон хүмүүсээс санал ирж байна. 20-30 жил ажиллаад өөр өөр тэтгэвэр авч байна гэж. Өнгөрсөн зун хөдөө орон нутгаар явж ажиллаж байхад яг ийм санал ирж байсан.

Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ? Их хурал олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэвэр болон зарим зүйл дээр анхаарч ажилласан.Капитал банкны асуудал байна. Үүнийг хөөцөлдөж байгаа юу? Бусад улс орны сайн жишгийг судлаж байгаа юу? Миний хувьд 2012-2016онд тэтгэврийн шинэчлэлийн талаар нийтлэл бичиж сонинд нийтэлж байсан. Үүнээс хойш арван жил өнгөрөхөд өөрчлөгдсөн зүйл алга. 

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ