МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25
Зам, Тээвэр

Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар сумын удирдлагуудын хамт тээвэр эрхлэгчидтэй уулзлаа.

Уулзалтаар Замын-Үүд сумд ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, Эрээн боомтод бөөгнөрсөн ачаа барааг яаралтай татан авах ажлыг шуурхай зохион байгуулахад тус сумын харьяалалтай тээвэр эрхлэгчдийн бүртгэлд хамрагдаж амжаагүй том оврын тээврийн хэрэгслийг нэмэж бүртгэх ажлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо.

Харин тээвэр эрхлэгчид машины бүрэн бүтэн байдал, даатгалдаа хамрагдсан байх шаардлагатай юм.

ШИНЭ МЭДЭЭ