МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

105 багшид зөөврийн компьютер гардууллаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар өөрсдийн сонгогдсон тойрог болох Дорноговь аймагт ажилласан юм.

Гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн 105 багшид “Боловсролын салбарын цахим шилжилт” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн комьпютерийг гардуулан өглөө.

Техник технологийн тусламжтайгаар багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, сургалтын чанар, үр дүнг сайжруулан сурагчдад шинэ сонирхолтой, интерактив хэлбэрээр хичээлдээ хамрагдах олон талт шийдлүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин онцолж байна.

Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуульд гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ