МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Жаргалмаа: Гадаадад сурсан суралцагчдад мэргэжлийн диплом, үнэмлэх олгох уу?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 19.2-т “Эх орондоо буцан ирсэн монгол ажилтан гадаад улсад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа хүлээн авагч улсдаа баталгаажуулаагүй тохиолдолд иргэний хүсэлтээр мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль тогтоомжийн дагуу мэргэшил, ур чадварын түвшинг тогтооно” гэсэн байна. энэ зөвхөн мэргэшлийг нь тогтоогоод орхих юмуу, эсвэл сургалтын диплом, гэрчилгээ, сертификатыг нь гардуулна гэсэн үг юм уу?

Тухайн ажилтан гадаад улсад ур чадвар эзэмшсэн гэдгээ яаж баталгаажуулах юм бэ? Ер нь гадаад улсад хэд хоногийн курс дамжаанд сууснаа сургууль төгссөн болгодог муу жишээ бидэнд бий. Энэ асуудлыг хэрхэн яаж зохицуулах юм бэ?

МСҮТ-ийн хууль хэлэлцэгдэж байгаа, энэ хуультайгаа нийцүүлнэ гэсэн үг үү? Яаж зохицуулах юм бэ?

Б.Жаргалмаа гишүүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ