Л.Энх-Амгалан: Улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө
2021.11.15
Барилга, Хот байгуулалт

Л.Энх-Амгалан: Улсын төсөв бол иргэдийн татварын мөнгө

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн (2021.11.12) баталсан. 

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь  дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв байсан гэдгийг  гишүүд онцолж буй.

Цар тахлын улмаас дэлхий дахинд нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлтэй үед батлагдаж буй 2022 оны Улсын төсвийн талаар, сонгогдсон тойрог нь хуваарилагдан батлагдсан төсвийн хөрөнгө бол иргэдийн татварын мөнгө юм шүү гэдгийг сануулаад, өөрийн тойрогтоо хийж бүтээхээр зорьсон ажлууд болон ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцлон, өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улсын төсвийн тухай хууль, Улсын төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар 2022 онд хэрэгжих төсөл арга хэмжээний жагсаалт батлагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бол иргэдийн татварын мөнгө гэдгийг маш сайн бодолцож, Хөвсгөл аймгийнхаа хэрэгцээ, шаардлагын судалгаанд үндэслэн дараах хөрөнгө оруулалтыг тусгууллаа.

Улсын төсвийн тухай хуулинд ирэх жил Хөвсгөл аймагт нийт 90 төсөл, арга хэмжээний 246 тэрбум 173 сая төгрөг, үүнээс 2022 онд санхүүжих дүн 83 тэрбум 779 сая төгрөг тусгагдсан нь өндөр дүнтэй хөрөнгө оруулалт юм.

Миний зүгээс санал гаргаж Хөвсгөл аймагт 130 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 47 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгуулж ажиллаа. Үүнээс 2022 онд санхүүжих дүн 37 тэрбум 694 сая төгрөгийг батлууллаа.

Хамгийн түрүүнд хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, зөв оношлуулдаг, чанартай үйлчилгээ авдаг байх боломжийг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг сайжруулж, хүүхдүүд ая тухтай орчинд сурч боловсрох боломжийг тэгш олгох,

- Алслагдсан баг, сумын иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, мэдээлэлд ойр байх үүднээс цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд зориулж хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ, 4 жи сүлжээ,

- Гэр хорооллын иргэдээ ая тухтай амьдрах боломжийг олгох зорилгоор инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг илүү анхаарч, өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгахаар нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн.

- Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөдөөгийн багийн дарга, багийн эмч нарт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Сумд малын тэжээлээ тарьж, нөөцөлдөг, зудын эрсдлээс хамгаалдаг байх боложмийг бүрдүүлэхэд анхаарлаа.

Тусгуулсан хөрөнгө оруулалт дотор мэдээлэл өгөх үүднээс хоёр хөрөнгө оруулалтын нэмж оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөрөн суманд 100 ортой Хүүхдийн эмнэлгийн төсвийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх онд ажил нь дуусахаар, Барилга байгуулалтын сайдын Б.Мөнхбаатар энэ намар Мөрөн суманд ажиллахдаа Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил сайн үргэлж байгааг харгалзан Зүүн мөрөн хорооллын цэвэр усны эх үссвэрийн шугам сүлжээний 2 ээлжийн ажилд хөрөнгө оруулалт хийгдэхээр болсныг дэмжиж өгснийг дурдах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт бүрт хариуцлагатай хандаж, манай аймгийн иргэдэд ач тусаа өгөх юм, аймгийн маань хөгжилд хэрэгтэй юм шүү гэдэг байдлаар өөриймсөг хандаж, ажлын гүйцэтгэл, тендерийг хуулийн дагуу шударга зохион байгуулж ажиллахыг аймаг, сум, байгууллага хариуцсан удирдлагуудаасаа хүсье.

ШИНЭ МЭДЭЭ