МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.11
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Энхболд: Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг давсан заалт хуульд орох ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Үндсэн хуульд хувь хүний гэр бүлийн болон захидал харилцааны нууцыг задалж болохгүй гэж заасан. Хувь хүний нууц гэж эмзэг гэснээс бусдыг нь яг юуг хэлэх вэ? Түүнийг нь хэн тодорхойлох вэ? Үүнигй хуульд тусгайлан тодорхойлсон зүйл байна уу?

Үндсэн хуульд аливаа хүнийг эрхэлсэн албан тушаалаар гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Иргэн албан тушаалтан 2-ын нууцтай холбоотой мэдээллийг ялгасан заалт байгаа юу?

Манайд нэг зүйл газар авсан. Улс төрийн зорилгоор аливаа гэмт хэргийг мөрдөн шалгах явцад олсон мэдээллээ хэвлэл мэдээлэл, сошиал орчноор цацаад, тэр хүнийг нийгмээр яллуулаад, шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд шийтгэдэг. Бодлогоор ийм зүйл хийдэг. Ийм юм хийж байгаа хүмүүсийг яах вэ? хууль хяналтын байгууллагаар мөрдөн шалгагдаж байгаа шатанд, түүнчлэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууц байна гэдэг. Яг ийм тохиолдолд зохицуулалт энэ хуувьд байгаа юу? эсвэл бусад хуулиар зохицуулагдах уу?

Үндсэн хуулийн 16.4-т Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй бол тухайн хүнийг гэм буруутайд тооцохгүй. 14.2, 16.4-т заасан хэсгүүдийг давсан заалт, зохицуулалт энэ хуульд орсон уу?"

Түүний асуултанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ