2021.10.26
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: 2022 оны төсөвт уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцоолсон бэ?
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Төсвийн төсөл өөдрөг орж ирсэн байна. Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа зэс, нүүрсний үнийг өндрөөр төсөөлжээ. Энэ хэр бодитой вэ? Энэ жил нүүрс гаргалтыг өндөр хэмжээгээр гаргана гэж үзсэн ч үр дүн муу байна. Бид төсвийн төслөө яаж тооцоолсон бэ? Эрсдэлээ яаж үзэж, зах зээлийн судалгаа хийсэн бэ? Орон нутагт Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийг 56 аймагт байгуулна гэж 1 тэрбум төгрөгний зардал тавьжээ.Үүний чиг үүрэг ямар байх вэ?
Олон улсын чанартай авто замд зогсоол байгуулах дэд хөтөлбөр хэрэгжинэ. үүн дээр 5 тэрбум төгрөг тавьжээ. Олон улсын стандарт хангасан зам хаана байна вэ? Шар хөтлийн зам дээр хөрөнгө санхүүжилт тавьж өгөх санал гаргасан. Энэ зам зөвхөн Эрдэнэт хотоор хязгаарлахгүй Төв аймаг, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийн хамгийн их зорчих зам болно. Энэ төсөл дээр мөнгө төсөвлөгдөөгүй байна. Эрдэнэтийн Үнсэн санг цэвэрлэх төсөв суугаагүй байна. Энэ Үнсэн сан 2 жилийн дараа дүүрнэ станц ажиллах боломжгүй болж Эрдэнэт хот хөлдөх эрсдэлтэй. үүнд 5 тэрбум төгрөг шаардлагатай энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
Түүний асуултад салбар хариуцсан сайдууд хариулт өглөө.