МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Сэргэлэн: Сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид урамшуулахыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Онцгой байдлын албан хаагчид бол төрийн тусгай албан хаагчид. Тангараг өргөсөн хүмүүс байдаг. Монголын ард түмний аюулгүй байдал, эрсдлээс хамгаалхын төлөө өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулдаг хүмүүс. Энэ хуулийн төсөл дээр төв суурин газар алба хааж байгаа албан хаагчид хамрагдахгүй юм байна. Алслагдсан сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид таван жил тутамд урамшуулал олгохоор орж ирсэн байна. 

Энэ бол чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор нь төр өөрөө маш сайн хангаж өгөөд эргээд энэ албан хаагчдаасаа ажлын хариуцлага, үр дүн нэхдэг зарчмын дагуу хязгаар нутагт байгаа албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн болгох үүднээс энэ хуулийн төсөл орж ирж байна гэж харлаа. 

Дөрвөн жил болсон хүн энэ урамшуулалд хамрагдахгүй. Таван жил үүрэг гүйцэтгэж байж үүнд хамрагдна. Энэ бол нийгмийн амьдралд нь дэмжлэг үзүүлж байна гэж харж байгаа. Энэ хүмүүс маань 7-8 эрхээ хязгаарлуулдаг хүмүүс байгаа. Цар тахлын нөхцлийн байдалд үйлчилж байгаа энэ үеийн эрхзүйн акт 12-р сард дуусна. Үүнээс цааш яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ? 

Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ