2021.10.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудтөрдөө үнэлүүлэн Төрийн дээд одон хүртлээ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга Н.Пүрэвбат нарын хамтаар Төрийн дээд одон хүртсэн нутгийн ахмадууддаа шагналын гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Хадагаа, М.Гантөмөр нарыг Төрийн дээд одон "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон",Ч.Ягаан, Ч.Оюун, Д.Оюунчимэг, Д.Оюун нарыг Төрийн дээд "Алтангадас" одонгоор шагнууллаа.
Гишүүний хувьд салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж төрдөө үнэлүүлэн Төрийн дээд одон хүртсэн нутгийн ахмадууддаа баяр хүргэж эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөөсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28