МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Бид хариуцлагагүй байдлаасаа болж иргэдийг хүйтэрч байгаа энэ үед түлшгүй хохироож болохгүй
2021.10.05
Хүний эрх

С.Одонтуяа: Бид хариуцлагагүй байдлаасаа болж иргэдийг хүйтэрч байгаа энэ үед түлшгүй хохироож болохгүй

Шахмал түлшинд дугаарлаж байгаа мөн олдоц муутай байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн сошиал орчинд тархсан. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүрэгтээ нөхцөл байдлыг тодруулахаар ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулж буй хоёр цэгтэй л таарлаа. Бусад цэгүүд цоожтой‼Намайг Засаг дарга байхад шахмал түлш борлуулах 40-н цэг байсан. Гэвч хүрэлцээ муу байгаа тухай санал хүсэлт тогтмол ирдэг байсан. Гэтэл энэ жилээс борлуулах цэгийн тоог 32 болгож цөөлсөн бөгөөд одоогийн байдлаар 12 цэг л гэрээгээ байгуулсан байна.

Монгол орон жилийн дөрвөн улиралтай өвөл болох нь тодорхой байсаар байхад хариуцсан сайд угтсан арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн байдалд хүрлээ. Үүний хохирогч нь иргэд байгаа нь үнэхээр харамсалтай. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон дүүргийн ИТХ-ын Өсөхбаяр төлөөлөгчтэй хамт газар дээр нь ажиллалаа.
Бид хариуцлагагүй байдлаасаа болж иргэдийг хүйтэрч байгаа энэ үед ингэж хохироож байгаа албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага нэхэх ажлуудыг хийх болно.

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ