МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлүүллээ
2021.09.27
Эрүүл мэнд

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд энэ сарын 9-нд Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Д.Должингоос Коронавируст халдварыг илрүүлэх, баталгаажуулах лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур нэн шаардлагатай байгааг илэрхийлж, яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэн хүсэлт илгээсэн.

Уг хүсэлтийн дагуу Ц.Сэргэлэн гишүүнээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдод уламжилан асуудлыг шийдвэрлүүллээ.

Ийнхүү Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шаардлагатай байсан PCR аппарат болон Нуклеин хүчил ялгагч автомат машиныг Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөс шийдвэрлэн, хүлээлгэн өгч ашиглалтанд оруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ