Хөвсгөл аймгийн эмнэлгүүдэд 450 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо
2021.09.21
Эрүүл мэнд

Хөвсгөл аймгийн эмнэлгүүдэд 450 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо

"Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 18 сум, Мөрөн сумын 2 өрхийн эмнэлгийг 450 сая төгрөгийн санхүүжилтээр мобайл технологийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Ингэснээр онош тодорхойгүй хүнд өвчтөнийг хөдөөгийн сум, багаас шууд дүрсээ харж аймгийн эмнэлэг, 3 дугаар зэрэглэлийн эмч нартай холбогдож оношлох боломж бүрдэж буй юм.

Эрүүл мэндийн сайд Л.Энх-Амгалан “Онош тодорхой биш учраас хот руу явдаг. Маш өндөр зардал чирэгдэл болдог асуудал багасна. Хүндэрсэн иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм.

Мөн цар тахалтай энэ үед аймгийнхаа бүх сумын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт 787 сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж,170 сая төгрөгийн өртөг бүхий Ходоодны дурангийн иж бүрдэл, Чих хамар хоолойн иж бүрдлийг хүлээлгэж өглөө. Энэ 2021 онд нийт 1.4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өглөө.

Онцгой нөхцөлөөс үүдэн машины хангамж, хүрэлцээ муудсан Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр сумдад Пургон автомашин шийдэхээр боллоо. Эрүүл мэнд эрхэм баян. Эмч нартаа амжилт хүсье” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ