Л.Энх-Амгалан: Аймгийнхаа эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж ажиллалаа
2021.09.13
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Аймгийнхаа эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж ажиллалаа

Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний зүгээс өнгөрсөн хугацаанд цар тахалтай нүүр тулж буй төрийн албан хаагчид, эмч ажилтнуудаа эрсдлээс хамгаалах аянд нэгдэн хандив өргөж, шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгалын хэрэгслийг олгож, Элэг бүтэн Хөвсгөл аяныг зохион байгуулж ажилласан.

Үүгээр зогсохгүй, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт 2021 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж ажиллаа.

Үүнд:

-          Мөрөн сумын Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвд иж бүрэн лабораторын тоног төхөөрөмж,

-          Бүх сумын ЭМТ-үүдэд гематологийн шинжилгээний аппарат, термостат, ургийн доплер, микроскоп,

-          13 суманд шээсний шинжилгээний аппарат,

-          12 суманд зөөврийн эхо аппарат,

-          16 суманд хог хаягдлын автоклав,

-          2 суманд дефибрилятор,

-          1 суманд өвчтөний хяналтын монитор,

-          12 суманд мобайль технологийн иж бүрэн аппарат, тоног төхөөрөмж суурилагдлаа

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай суурийн эхо аппарат, цусны хийн шинжилгээний аппарат, ламинар бокс нийлүүлэгдэхээр болсныг удахгүй хүлээлгэн өгнө.

Дэлгэрмөрөн өрхийн эмнэлгийн лабораторид бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинжилгээг төвлөрүүлж, өдөрт дунджаар гематологи болон шээсний шинжилгээг 40-50 хүнд, биохимийн шинжилгээг 45-50 хүнд хийж байна.

Сумдын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмж ашиглалтад орсноор орон нутгийн иргэд сумандаа орчин үеийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх бүрэн боломжтой болж аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлж, иргэдэд хүргэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрахад нөлөөлсөн зэргээр тойргийнхоо иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмч эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хувиасаа болон улсын төсвийн хөрөнгөөр шийдүүлэх зэрэг олон ажлыг хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ