МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бейсен гишүүний санаачилга, дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд орчин үеийн техник хэрэгсэлтэй боллоо
2021.09.10
Орон нутгийн хөгжил

Б.Бейсен гишүүний санаачилга, дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд орчин үеийн техник хэрэгсэлтэй боллоо

2021.09.09-нд Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Бугат, Булган, Буянт, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Толбо  сумын Ерөнхий боловсролын сургуулиудад  компьютерийн лабораторийн тоног төхөөрөмжийн ширээ сандалтай боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсений санаачилга, дэмжлэгээр 500 сая төгрөгийн үнэ өртөгтэй дээрх тоног төхөөрөмжийг холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Тун удахгүй компьютер болон тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгөх болно.

ШИНЭ МЭДЭЭ