2021.09.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“SMART EDUCATION” төсөлд Сэлэнгэ аймгаас шалгарсан хүүхдүүд ухаалаг утсаа хүлээн авлаа
Мобиком Корпораци хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан SMART EDUCATION төсөл Сэлэнгэ аймагт нээлтээ хийлээ.
Нээлтэд Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацүяа Хамада болон түүний хамт олон, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia ОУБ-ын Үндэсний хөрөнгө бүрдүүлэх хэлтсийн захирал Н.Доржпалам, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил нар оролцлоо.
Smart Education төсөлд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл нээлтийн үеэр хүрэлцэн ирж ухаалаг гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаар мөн Чинбатын Ундрам-Хөгжлийн сангийн нэрэмжит гарын бэлгийг хүлээн авлаа.
Нээлтийн үеэр төслийг санаачлагч, оролцогч байгууллагууд болон Ч.Ундрам гишүүн боловсролыг дэмжих, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол олгох зэрэг асуудлуудаар ярилцсан юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон бяцхан сурагчдийн суралцах их үйлсэд хувь нэмэр оруулсан Мобиком корпорацийн хамт олонд талархал илэрхийлээд, сурах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн сурагч хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28