2021.08.26
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 450 гэрэл тавигдана
Сэлэнгэ аймгийн зарим сумдад иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Австри улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гудамж талбайн гэрэлтүүлэг тавих ажил хийгдэж буй билээ.
Мандал суманд Австри улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэж буй гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил эхлээд байна.
Уг ажлын хүрээнд Мандал суманд 450 гэрэл тавигдах юм. Гэрэлтүүлгийн байршлын зураг, төсөв нь бэлэн болж 2020 онд хийгдэх байсан хэдий ч цар тахлын улмаас хойшилж энэ жил хийгдэж буй юм. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхэд орчны гэрэлтүүлэг чухал билээ.
ШИНЭ МЭДЭЭ
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27
Мандал сум бохирын нэгдсэн шугамд холбогдлоо
2021.11.01