Өвөрхангай аймагт багш нарын бага хурал боллоо
2021.08.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Өвөрхангай аймагт багш нарын бага хурал боллоо

Өвөрхангай аймгийн багш нарын бага хуралд БШУЯ-ны удирдлагууд оролцлоо.

Тус хуралд сум бүрийн засаг дарга, сургуулийн удирдлагууд гээд 300 гаруй төлөөлөгч оролцож 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар санал солилцлоо. Багш нарын бага хурлын үеэр Өвөрхангай аймгийн багш нар өөрсдийн нэвтрүүлсэн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Сурагч нэг бүрийг зайнаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр зуслан байгуулах боломж, эцэг эх багшийн хамтын ажиллагаа гээд олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцсэн.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 31 сургуульд 23271 сурагч, 48 цэцэрлэгт 8716 хүүхэд хүмүүжиж байна. Тус аймаг 2900 гаруй багш ажилтантай. Цэцэрлэгт хамрагдалт 85.7, ЕБС-д хамрагдалт 92.8 хувьтай байна.

Өвөрхангай аймгийн багш нар улсын төрөлжсөн олимпиадаас 22 алт, 19 мөнгө, 24 хүрэл, нийт 65 медаль хүртээд байна. Элсэлтийн Ерөнхий Шалгалтад Өвөрхангай аймгийн багш сурагчид тогтмол амжилттай оролцдог. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эхний 3 байрт орж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ