Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингийн төв байгуулах төслийн нээлт боллоо
2021.08.13
Орон нутгийн хөгжил

Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингийн төв байгуулах төслийн нээлт боллоо

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын 20 сая ам.долларын туcламжаар хэрэгжих, Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингийн төв байгуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

 Ёслолын ажиллагаанд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Эл төвийг Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах ШУТИС-ийн дэргэдэх Мэдээлэл Технологийн Сургуулийн хажууд барих аж. Арван давхар бүхий сургалтын төвийн барилгыг 2022 ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 гаруй мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой юм байна. Түүнчлэн 650 гаруй ажлын байр шинээр бий болох давуу талтай. Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэгчид Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад тус төв нь чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буй.

ШИНЭ МЭДЭЭ