МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баяннуур суманд ажиллалаа
2021.08.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баяннуур суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн, аймгийн АН-ын дарга Б.Бейсен Баяннуур суманд ажиллаж байна. Тус сумын Засаг дарга И.Дөрветхантай хамт Монгол улсад алдартай алимны ургацын талбайтай танилцаж алимны тариалангийн аж ахуй эрхлэгч Ж.Бахыттай ярилцаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Алим тарина гэдэг ур ухаан, тэвчээр шаардсан хүнд ажил байдаг. Энэ жил жимс өгсөн мод дараагийн жилд заавал өнждөг төдийгүй тарьсан мод бүрээсээ ургац авдаггүй зэрэг онцлогтой. Жимс өгдөг жилд нь цаг агаар хүйтэн байвал үрт жимс өсч чадахгүй цэцэг нь салхинд хийсэх аюултай. Манай орон хуурай уур амьсгалтай тул намар бүх модоо хөрсөнд булж дараагийн хавар хүртэл чийгээ хадгалах арга хэмжээ авдаг байна.

Хавар таван сарын нэгнээс хөрснөөсөө гаргаснаар нахиа задарч эхэлдэг. Харин тавдугаар сарын 25-наас цэцэглэж, наймдугаар сарын 1-нээс жимс өгдөг. Б.Бейсен гишүүн нутгийн сор бүтээгдэхүүн болсон алим тариалагчиддаа анхаарч, шаардлагатай зүйлсээр нь хангаж ажиллахыг эрмэлздэг байна.

Ж.Бахыт: Слабянка, мельба, мичурин, папировка зэрэг есөн сортын алим тарьж, орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон алимны дөрвөн сортыг гаргаж авсан.

Баяннуур сумын алим аймагтаа алдартай бөгөөд төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60 хувийг хангадаг.

ШИНЭ МЭДЭЭ