МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нутгийн гишүүд эвтэй байж, хөгжлийн чигээ хамтдаа тодорхойлж явна
2021.07.09
Улстөр

Нутгийн гишүүд эвтэй байж, хөгжлийн чигээ хамтдаа тодорхойлж явна

Монгол Улсын Их Хуралд Баян-Өлгий аймгийн иргэдээ төлөөлөн сонгогдсон Т.Аубакир, Б.Бейсен гишүүд хэдийгээр улс төрийн өөр намын харьяалал, үзэл бодолтой ч тэд нутгийнхаа хөгжлийн төлөө нэг зорилго, сэтгэлээр ажиллаж байна. 

УИХ-ын 2020 оны сонгуулиар Баян-Өлгий аймагт МАН-аас Т.Аубакир, АН-аас Б.Бейсен гишүүн сонгогдсон. Парламентын нэг жилийн хугацаанд тойрог, нутгийн иргэд, малчдынхаа ахуй амьдралд анхаарал хандуулж чамгүй ажлыг тэд хийжээ. 

2021.07.08-ны өдөр УИХ-ын Хаврын ээлжит чуулган өндөрлөж, хаалтаа хийсэн. Энэ үеэр нутгийн гишүүдийн хамтдаа сууж, ярилцаж буйг гэрэл зурагт буулгасан байна. 

Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аубакир өөрийн цахим хуудастаа, 
Улсын Их Хурал дахь ахмад гишүүдийн нэг, эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай гишүүн Б.Бейсен ахтай хамт өнгөрсөн чуулганы хугацаанд Баян-Өлгий аймагт тулгамдаж буй асуудлуудын талаар нилээдгүй санал солилцож хамтран ажилласан. Ирэх 2021 оны намрын ээлжит чуулганаар тулгамдаж буй асуудлуудаар ялангуяа Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцон хамтран ажиллах болно. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. 

Гэсэн ерөөлийн үгтэй нийтлэл оруулжээ. 

ШИНЭ МЭДЭЭ