МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгэм, санхүүгийн асуудлыг багцаар нь шийдвэрлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ковидын улмаас оргүй, эмчлэх эмчгүй болох эрсдэл маш их байна. ҮСХ-оос гаргасан мэдээллээр Монгол улсад 30 гаруй мянган эмнэлгийн ажилтан, албан хаагчид ажиллаж, албан тушаал зэргээс шалтгаалан 600-1 сая төгрөгний үндсэн цалинтай. Харин урамшуулал, хоол ундны мөнгө нэмэгдээд 6-1 сая 200 мянган төгрөгний цалин авч байна.

Онцгой цаг үед, онцгой нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдаа сэтгэл санаа, ёс суртахууны бодит дэмжлэг болохгүй байна. Ер нь илүү цагийн хөлс, хортой нөхцөлд ажиллаж байгаа гээд ийм нөхцөл байдалд эрх зүйн орчин бүрдсэн шударгаар цалин хөлсийн өгөх хэрэгтэй байна. Энэ удаа цалинг 2 дахин нэмэх зохицуулалт хийхээр ажиллаж байгаа юм байна. Цаашдаа Сангийн яам, ЭМЯ,ХНХЯ, ЭМДС,ҮЭБ хамтраад баг гаргаж ажиллах хэрэгтэй. Энэ Эрүүл мэндийн яамны асуудал биш зохион байгуулалтын асуудал.

Багц арга хэмжээндээ дан ганц цалин хөлсний асуудал биш нийгмийн дэмжлэг, эрүүл мэндийн эмчилгээний дэмжлэг, нөхөн олговор, ажлын байрны ахуйн хэрэглээ,хамгаалалтын хувцас, удирдлагын зохион байгуулалт гээд багцаар нь шийдэх хэрэгтэй.  Цар тахал гараад 2 жил боллоо. Нөхцөл байдлаа харахаар УОК-ыг өргөтгөж, орон нутгийн засаг захиргааны уялдааг сайжруулах шаардлага байна.

Түүний асуултад ТБХ-ны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ