2021.07.06
Орон нутгийн хөгжил
С.Чинзориг: Хотын татвартай болох асуудлыг хөндөж байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Нийслэлийн засаг даргын эрх үүрэг, статусыг өөрчлөх тал дээр ажлын хэсэг болон байнгын хороонд яригдсан уу? Ц.Нямдорж сайд ярихдаа Нийслэлийн иргэд засаг даргаа сонгодог болох асуудал, НЗД нь засгийн газрын гишүүн байх асуудал ярихад хэрэг эрхлэх газрын сайд Монгол улс нэгдмэл учраас болохгүй л гээд байгаа.
Энэ бол хоёр өөр асуудал. Иргэд засаг даргаа сонгох бол нэг асуудал. Засгийн газрын гишүүн байх нь мөн өөр асуудал. Засгийн газрын гишүүн байх нь Монгол улс нэгдмэл улс гэсэн зарчимтай зөрчилдөхгүй гэж бодож байгаа. Тийм ч учраас ажлын хэсэг, байнгын хороо НЗД-ыг засгийн газрын гишүүн болгох тухай асуудлыг хөндсөн үү?
Нийслэлийн төвлөрлийг сааруулахад хотын татвартай болох асуудлыг хөндмөөр байна. Мөн энэ асуудлыг хөндсөн үү? Хотын татвартай болох асуудал нэг, хоёр жилийн дараа байж болно. Энэ хуулийг ярьж байхдаа нэг мөр яримаар байна.
Түүний асуултад НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.