МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Эрүүл мэнд

Т.Энхтүвшин: Түргэвчилсэн оношлуураа үнэгүй болгох боломж байна уу?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

  1. Энэ хуулийг сунгахыг дэмжиж байна. Эрүүл мэндийн сайд болон зам тээврийн сайдаас асуух асуулт байна. Аймгуудад хувиарласан пср шинжилгээний аппаратны оношлуур нь олддоггүй. Янз бүрийн аппарат авч өгсөн. Одоо болтол Дорноговь аймгийн төв дээр байгаа аппарат нь оношлуур байхгүй гээд иргэдээ шинжилж чадахгүй байж байна. Нэг удаагийн түргэвчилсэн оношлуураа аймгуудад хангалттай өгч болдоггүй юм уу? Нэг удаагийн төлбөр нь 25000 төгрөг. Иргэд төлбөрөө хийж чадахгүй байна. Үүнд хариулт авах хүсэлтэй байна? Мөн амьсгалын аппрат.Орон нутаг, аймаг, сумдад маг хэрэгтэй. Энэ асуудлуудыг зээл тусламжаар яаралтай шийдэж болдохгүй юу? Энэ оношлуурын асуудал байнга гарч байна. 
  2. Үнэхээр импортоор орж ирж байгаа барилгын материал, тоног төхөөрөмж маш хүнд байдалтай байна. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламж, хувийн хэвшлийн барьж байгаа үйлдвэр энэ ондоо ашиглалтанд ордог л байгаа даа? Үнэхээр орж ирж чадахгүй байна. Одоо импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ төмөр замаар оруулж ирээчээ. Зам тээврийн яам Хятад улсын төмөр замтай ярьж бараагаа яаралтай татаж оруулаач ээ. Улаанбаатар төмөр замын даргаа яаралтай томилооч ээ? 

ШИНЭ МЭДЭЭ