2021.06.28
Хууль, эрх зүй
Х.Ганхуяг: Нийслэлд хэдэн төрлийн тусгай бүс байна гэж төлөвлөж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Маш чухал хууль орж ирлээ. Таван төрлийн тусгай бүс бий болж, татварын болон татварын бус хөнгөлөлт олгох юм байна. Жишээ нь аялал жуулчлалын бүс гэхэд энд хамрагдаж байгаа бүх байгууллага хөнгөлөлт эдлэх үү? Нийслэлд хэдэн төрлийн тусгай бүс байна гэж төлөвлөж байна. Хүн ам ихтэй дүүргүүдийг ямар статусаар явах вэ?
Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуллаа.
Нийслэл хотод хийх ёстой нэг асуудал бол дагуул хот. Тэгэхээр цаашдаа стратегийн ашигтай бүсэд дагуул хот бий болгохоор төлөвлөж байна. Гэхдээ инноваци, аялал жуулчлал, хүлэмжийн, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, агаарын хөлгийн угсралтын чиглэлээр гэсэн 5 бүс бий болгох ёстой гэж харж байна . Хуульд заасан бусад чиглэлээр дагуул хотыг бий болгохоор төлөвлөж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулна
2021.12.16
Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06