МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Т.Энхтүвшин: Хөдөөгийн соёлыг хэрхэн хамгаалах вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

"Сум орон нутагт соёлын төв, музей, номын сантай байдаг. Цаашид энэ хуулль батлагдсанаар дээрх газруудын санхүүжилт хэрхэн шийдэгдэх вэ?

Уул уурхайн олборлолт хийж байгаа аймгуудад маш их соёлын өв эвдэгддэг. Үүн дээр хяналт тавьж байгаа байцаагч нар байгаа юу? МХГ гэж бий. Түүнд Боловсрол, соёл хариуцсан улсын байцаагч байдаг. Үүнийг салгаад соёлын өв хамгаалах байцаагч байлгаж болох уу?

Цаашид хөдөөгийн соёлын асуудлыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Ямар бодлого бий вэ? Хөдөөгийн Соёлын төвд боловсон хүчний нөөц алга. Кино үзүүлээд, музейгээ хамгаалж байх хүн алга. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ?"

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ