2021.06.14
Орон нутгийн хөгжил
Аймгийн Онцгой комисст 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар тойрогтоо ажиллаж байна. Тэд өнөөдөр цар тахалтай тэмцэх, вакцины дараах хүндрэлийг даван гарах ажилд дэмжлэг үзүүлж, аймгийн Онцгой комисст 300 сая төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын хэрэгслийг хүлээлгэн өгөв. Энэ нь тэдний үзүүлж буй гурав дахь удаагийн дэмжлэг юм.
УИХ-ын гишүүд халдварын голомтод ажиллаж, цар тахалтай тэмцэх ажилд нойр, хоолгүй зүтгэж буй төрийн албан хаагчдад талархлаа илэрхийлээд, аюулт өвчний ард гарахын тулд цаг ямагт сэтгэл зүрхээрээ хамт байж, дэмжиж ажиллахаа тэд илэрхийлсэн юм. Мөн халдвар хамгааллын хэрэгслиийг нэн тэргүүнд голомтод ажиллаж буй алба хаагчдад хуваарилан өгөх үүргийг аймгийн Онцгой комисс, ЭМГ-т өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07