2021.06.07
Эрүүл мэнд
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн машин өглөө
УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тзргэн тусламжийн автомашин, эмнэлгийн зарим хэрэгсэл хүлээлгэн өглөө.
Энэхүү яаралтай түргэн тусламжийн авто машин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шаардлагатай тохиолдолд машиндаа мэс ажилбар хийх бүрэн боломжтой юм.
Аймгийн засаг дарга Ш.Оргил Нэгдсэн эмнэлгийн 17 тасагт сувилагчийн тэргэнцэр хүлээлгэн өгөв.
Энэ үеэр салбартаа тэрүүлэн ажиллаж буй эмя, эмнэлгийн ажилтнууддаа хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох ариун үйлсэд нь их амжилт гаргахыг хүсэн ерөөж, шагнал гардуулсан юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28