МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: НДШ-ийн хоёр хувийг түр хойшлуулаагүй, бууруулсан хэмжээгээр цаашид үйлчлээд явна
2021.06.03
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: НДШ-ийн хоёр хувийг түр хойшлуулаагүй, бууруулсан хэмжээгээр цаашид үйлчлээд явна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Та болон бусад долоон гишүүн санаачлан боловсруулж чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байнаЯг ямар өөрчлөлт оруулж байгаа вэгол өөрч-лөлтийг нь нэрлээч?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ ажил олгогч, даатгуулагч тус бүр 9.5 хувь байгааг 8.5 хувь болгон нэг хувиар бууруулах” хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар даатгал төлөгчид маань 2021 оны долдугаар сараас эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ нийт хоёр хувиар нэмэгдэж төлөгдөх байсан байдлыг бо-лиулж цаашид 8.5 хувиар төлөхөөр болгосон юм. Энэ нь коронавируст халдварт цар тахал дэгдээд буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч болон даатгуулагчид нэмэлт санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр бага боловч тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

-НДШ-ийг 2018 онд хоёр хувиар, 2019, 2020 онд нэг хувиар нэмчихсэн. 2021 онд хоёр хувиарнийтдээ таван хувиар нэмэх ёстой байсанКовид гараад сүүлийн хоёр хувийг хойшлуулаад явж байсанНийгмийн даатгалын шимтгэлийг түр хойшлуулж байгаа юм ууЭсвэл бүр ингээд хоёр хувийг дахиж нэмэхгүй гэсэн үг үү?

-Бид нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар нийгмийн даатгалын хувийг буюу тэр дотроос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулж байгаа. Энэ нь шимтгэлийн хэмжээг тогтоож байгаа хуулийг өөрчлөн баталчихаар тэр хуулийн тухайн заалтад дахин өөрчлөлт оруулж баталтал энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм.

Тиймээс заавал нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх шаардлагагүйгээр өөр олон төрлийн зохицуулалт хийж болохоор байгаа гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, хувийн тэтгэврийн сан байгуулах тухай нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орж ирж байгаа. Үүн дээр нухацтай ажиллаж тэтгэвэрийг өвлөх боломжийг бүрдүүлэхэд анхаарах төлөвлөгөөтэй байна.

-Нийгмийн даатгалын багц хуулиар хүн бүр тэтгэвэр тогтоолгохдоо сонголттой байхгэр бүлд өвлөгддөг байх зэрэг хувийн тэтгэврийн тогтолцоотой байх олон улсын стандартын дагуу төслийг боловсруулсан гэж ойлгосон?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын болон даатгалын тогтолцоо нь үе үеийн эдийн засаг, нийгмийн шаардлагын дагуу үүсч хөгжин, шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1995 оноос эхлэн Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог цогц байдлаар хуульчлан, системчлэх ажил хийгдсэн байдаг. Тухайн үеэс нийгмийн даатгалыг таван төрөл болгон хувааж, “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийг баталж одоог хүртэл 28 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн байдаг ч энэ удаа дахин томоохон шинэчлэлийн асуудал цаг үе болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаатай холбогдон урган гарч ирж байна.

Одоо байгаа тогтолцоо нь хүн ам зүй, насжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Үзэл баримтлалаа батлаад хуулийн төслөө бичээд дууссан, одоо олон нийтийн хэлэлцүүлэг удахгүй хийх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэлж байсан.

Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд тухайн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож өөрсдийн зөв, бодит санааг тусгуулах бүрэн боломж байдаг шүү гэж хэлмээр байна. Дээрх таны хэлсэн зохицуулалтууд ихэнх нь хуулийн төсөлд тусгагдсан гэж бодож байна. Гэхдээ одоогоор хуулийн төсөл нь УИХ-д орж ирээгүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө гэж байгааХэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардагдаж байгаа вэЭх үүсвэр нь хаанаас гарах юм?

-Нийгмийн даатгалын сан жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. 2018 онд улсын төсвөөс 609,8 тэрбум, 2019 онд 605,5 тэрбум, 2020 онд 399,4 тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн мэдээ байдаг. Харин энэ удаа нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна гэсэн тооцоог Нийгмийн даатгалын газраас бидэнд өгсөн.

Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Бид Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй, энэ бол бидний хийх ёстой үүрэг юм.

-Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байнаЭнэ үйлдвэрийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд байгуулсан БНЭУ-ын хөнгөлөлттэйзээлийн хэлэлцээрийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн үед ажил хэрэг болгохоор зориглон ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дууссан, Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж болох агуулах, усан сан, шугам сүлжээ, зам, талбайн барилгын ажлууд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хийгдэж байна.

Энэ эрчээрээ бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл 2024 онд барьж ашиглалтад оруулна. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруйажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, бензин шатахууны үнийн хөөрөгдлийг бууруулах боломж бий болох юм.

Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилд Энэтхэг улсын 122 инженер техникийн ажилчид, Монгол Улсын есөн компанийн 100 гаруй иргэд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн барилгын ажлыг түргэсгэх үүднээс Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирэх техник, тоног төхөөрөмж болоод барилгын материалыг түргэн шуурхай тээвэрлэх, орон нутгийн компаниудаар ачаа барааг тээвэрлүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0030
Controller Execution Time ( User Module / Page )  0.4466
Total Execution Time  0.4497
  GET DATA  
$_GET['id']   10678
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,867,072 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/76436
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0001   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10678 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10678'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10678' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10678 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10678' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '76436' 
0.4366   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10678 OR `map`.`user_id` = 10678) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)