МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянголын аманд орлогод нийцсэн 2000 айлын орон сууц барина
2021.05.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Баянголын аманд орлогод нийцсэн 2000 айлын орон сууц барина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Х.Нямбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа.

Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм.

Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа аж. 2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Дэд бүтэц бэлэн байгаа учраас бүтээн байгуулалтын ажил, “Залуус” хороолол барих боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа.

Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2007 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маршрутаа сайн тооцоорой гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, залуучуудын хувьд орон сууц гэдэг хоёр том асуудал байдаг. Тиймээс Засгийн газар үүнд оролцож байгаа. Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, газар чөлөөлөлт хийгдэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хоёр нүхэн гарц хийнэ. Улсын төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. Мөн гэр хорооллын дундах 10 газарт хэсэгчилсэн төлөвлөлт хийх шаардлага байна. Төрийн байгууллагуудаа үе шаттай гаргаж, хувийн хэвшлийн томоохон компаниудаа Засгийн газар уриалж, хамтарч ажиллана. Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг, гэр хорооллоо орон сууцжуулахын төлөө аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлнэ. 4-5 газарт хотын төв бүс байгуулж байж, төвлөрөл, түгжрэлийг сааруулна. Төр дэд бүтцийг нь татаж, сургууль, цэцэрлэг, ажлын байраар хангаж, дэд төв байгуулж, хувийн хэвшлээ уриална” хэмээн ярилаа.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Засгийн газар тогтоол гарч, үүнтэй уялдуулан Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах боломж, бололцоо бий. Үндсэн зургаан дэд төв дээр суурилж, хотын төвлөрлийг сааруулах бодлого явах ёстой. Мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0078
Controller Execution Time ( User Module / Page )  0.3486
Total Execution Time  0.3564
  GET DATA  
$_GET['id']   11134
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,732,928 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/76338
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0006   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11134 
0.0004   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11134'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11134' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11134 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '76338' 
0.3277   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11134 OR `map`.`user_id` = 11134) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)