МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо
2021.05.21
Орон нутгийн хөгжил

“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар Нийслэлийн 6 дүүргийн 100 хороотой хамтран 5 мянга орчим айл өрхийн хашаанд мод тарих арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэгт аяны нээлт зохион байгуулагдлаа.

Тус аяны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр; НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл; НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө; НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа; Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат; Дүүргийн Засаг даргын орлогчид болон хороодын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас мод тарих аргачлал бүхий гарын авлага ном болон бусад сурталчилгааны материалыг хороодод гардуулан өглөө. Энэхүү аянд сайн дурын үндсэн дээр хамрагдахаар 1097 өрх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд БОАЖЯ-наас дүүргийн хэмжээнд 14 төрлийн 3250 ширхэг модны тарьц, суулгац, хар шороо, элс, бууцыг олголоо.

Мод тарьж ургуулна гэдэг зөвхөн суулгаад орхих бус арчилгаа, усалгаа, хамгаалалт нэн чухал учир тарьсан мод бүр эзэнтэй байх үүднээс өрх бүрт олгосон модыг паспортжуулж ургалтын явц, үр дүнд хяналт тавьж ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ