МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хамтдаа тусалъя" эмч нарын баг цар тахлын хүнд үед нутагтаа хүч нэмж ажиллалаа
2021.05.19
Эрүүл мэнд

"Хамтдаа тусалъя" эмч нарын баг цар тахлын хүнд үед нутагтаа хүч нэмж ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Б.Уугантөгс эмчээр ахлуулсан "Хамтдаа тусалъя" эмч нарын баг цар тахлын хүнд нөхцөлд Улаанбаатар хотоос Завхан нутгаа зорин очиж, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн амбулатори, яаралтай түргэн тусламж, дархлаажуулалтын багт хүч нэмэн, сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан 14 хоног ажиллаад иржээ.

Тавдугаар сарын эхэнд Б.Уугантөгс гэдэг эмч УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай холбогдож, Завхан нутагт Ковидын нөхцөл байдал хүндэрсэн тул очиж туслахыг хүссэн бөгөөд хэд хэдэн резидент эмч нар хамт явахаар нэгдсэн тухайгаа дуулгажээ. Б.Баярсайхан гишүүн нутаг орон, зон олноо гэсэн халуун сэтгэлтэй эмч нарын хүсэлтийг хүлээн авч, ажлыг зохион байгуулж, “БАЛЖИННЯМЫН БАЯРСАЙХАН САН”-гаас эмч нартаа 5,5 сая төгрөгийн эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнүүд болоод шаардлагатай зарим зүйлсийг хандивласан. 

Хавдар, мэдрэл, шүд эрүү нүүр, арьс судлал, дотроор мэргэшсэн долоон залуу эмч Их-Уул, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хүч нэмж ажиллахаар 2021.05.05-ны өдөр Завхан аймаг руу замдаа гарч байсан. 

Цар тахлын хүнд нөхцөлд нутаг орноо зорин сурсан мэдлэг чадвар туршлагаа хуваалцаж, цаг наргүй ажиллаж байгаа нутгийн эмч нарынхаа гарыг нэг цаг ч гэсэн амрааж хүчээ өгөхөөр сэтгэлээ зориулан явсан залуу эмч нарын "Хамтдаа тусалъя" баг Завхан аймагт 14 хоног ажиллажээ.

Тосонцэнгэл сумын эмнэлэгт ажилласан "Хамтдаа тусалъя" багийн эмч нар

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хамт олон Б.Баярсайхан гишүүн болон эмч нартаа цаашдын ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсч, талархалаа илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ