2021.05.18
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг компьютер томаграфийн аппараттай болно
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компьютерт томографийн аппараттай болохоор боллоо. Тус эмнэлэг компьютерт томаграфийн аппаратгүйн улмаас иргэд УБ хот, Дархан-Уул аймагт очиж шинжилгээнд ордог байсан.
Шинээр суурилуулалт хийгдэх аппарат нь АНУ-д үйлдвэрлэгдсэн “Philips" загварын 16 зүсэлттэй, өдөрт 20 ба түүнээс дээш хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн зэрэг бүтэн биеийн оношилгоог тодосгогчтой болон тодосгогчгүй жирийн зүсэлтээр харах боломжтой юм.
Ч.Ундрам гишүүн Мандал сумын засаг дарга Н.Лхагвадорж, Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр, тус эмнэлгийн эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уг аппаратыг хүлээн авах гэрээг Мандал сумын ЗД Н.Лхагвадорж,НЭ-ийн дарга Ё.Буяндэлгэр, “MD medical clinic“ эмнэлэгийн захирал Ч.Үл-Олдох нар үзэглэлээ. Тус аппарат ашиглалтад орсноор Мандал сумын төдийгүй зэргэлдээх сумдын иргэд нийслэлийг зорилгүйгээр сумандаа иж бүрэн оношлуулах, цаашид олон хүний амь насыг цаг алдалгүй аврах боломж бүрдэж байна. Компьютерт томаграфийн аппаратыг 6 дугаар сард багтаан суурилуулахаар бэлтгэл ажил хангаад байна.
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг Аймаг сумдад төдийгүй Монгол улсад цөөхөн байдаг компьютерт томаграфийн аппараттай болгоход тус дэм үзүүлж, гүүр болон холбож өгсөн Мандал, Баянгол сумын уугуул СХД-ийн нэгдсэн эмнэлгийн бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч П. Бат-Ирээдүйд ,дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч Д. Бархүү болон тус аппаратыг нийлүүлж, суурилуулж өгч буй "MD medical clinic" эмнэлгийн захирал Ч.Үл-Олдох, тус эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Мөнхбаатар нарт нутгийн иргэд баярласан талархсанаа илэрхийлж байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28