“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
2021.05.05
Эдийн засаг, Худалдаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Парк ашиглалтад орсноор:

-       “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах,  эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх

-       Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих

-       Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх

-       Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх

-       Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих

-       Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх

-       Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ