МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Газар зүйн байрлалаас шалтгаалж барааны тэмдэгт дээр юу өөрчлөгдөж, сайжирсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Газар зүйн байрлал дээр өмнөх хуулиас юу өөрчлөгдсөн бэ? Жишээ нь Монгол улсын чацаргана, Сэлэнгэ аймгийн зөгийн бал гэх мэтчилэн барааны тэмдэг авна гэж ойлгогдож байна, зөв юм уу? Гэвч уг асуудлаар цахимаар асуулт асуусан боловч тодорхой хариулт аваагүй. Түүнчлэн Монгол улс даяар мэддэг барааг юу гэж ойлгож байна вэ? Гадаад оронд жагсаалт гаргаад батласан байдаг.Тэгвэл ихэнх гадаад улс дахь компани манай улсын барааг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гэж ойлгогдож байгаа юу? Энэ жагсаатыг хэн баталдаг вэ?

Миний ойлголтоор хэрвээ тухайн бараа жагсаалтад ороогүй бол түүнийгээ мэдүүлэх юм байна,тийм үү? Гадаадын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн барааны тэмдэгт эзэмшигч иргэн буюу компани гэсэн үг.  Монголд эрх ашигаа хамгаалдагдана гэж ойлгогдож байна.

Мөн барааны тэмдэгтийн асуудал дээр газар зүйн байршлын хувьд ямар ялгаа гарч, юу сайжирсан бол? Өмнө гадаадад Монголын газар зүйн байршлаар бүртгүүлэх боломж байхгүй байсан юм байна. Одоо уг хууль гарснаар ямар давуу тал гарах вэ ?

ШИНЭ МЭДЭЭ